ҮЙЛ ЯВДАЛ: “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь“ уулзалт болно
2022 оны 5 сарын 25
Тавдугаар сарын 25-нд болох үйл явдлын тойм:
- 9.30 цагт МҮХАҮТ-д “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь" уулзалт болно.
- 9.40 цагт “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн байранд тус бирж болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн удирдлагууд дунд хугацааны Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 6726 дахь удаагийн үнэт цаасны арилжааны цан цохино. Утас: 88228171, 11313747
- 11.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ-аас мэдэгдэл хийнэ.
- 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Нийслэлийн 61 дугаар сургуулийн захирал А.Мөнхчимэг хорт хавдартай сурагч Г.Энх-Учрал охинд 200 сая төгрөг хандивласан талаар охины ар гэрээс хэвлэлийн хурал хийнэ.
- 12.00 цагт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Багабаян”-д байрлах төгөлд Цагдаагийн ерөнхий газар, Монголын мэргэжлийн автомашин сонирхогчдын холбоо хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарина.
- 12.00 цагт Хангарди ордонд “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийн хэвлэлийн хурал болно. Утас: 89755575, 99037310
- 13.00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө Нийслэлийн АН-аас "Амаа нээх эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.
- 16.00 цагт Монгол арт галерейд “Репиний академийн Шадар 3” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд
- 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
- 12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
637306
1 эможи
Зочин
2022-05-25 13:06
Үр дүнгүй ярихаас цаашгүй сэдвээр оноо авах гэдэг юмуу хаашаа ч юм дээ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс