Өнөөдрөөс Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хааж асфальт бетон хучилт хийнэ

2022 оны 5 сарын 23

Arslan.mn

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн.

Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж Нарны замын хучилтыг хийнэ. Уг ажлын хүрээнд Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх авто замын асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэлээ.

Харин 2022 оны тавдугаар сарын 23-ны 23:00 цагаас 2022 оны тавдугаар сарын 27-ны 22:00 цаг хүртэл Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажил хийхээр боллоо. Иймд иргэд,  жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн газраас зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637232
0 эможи

keyboard_arrow_up