СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эзэнгүй айлын тагт дээр тамхины иш унаснаас гал гарчээ
2022 оны 5 сарын 21
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо "Алтай" хотхоны 10 давхарт айлын тагтан дээр гал гарч байгаа дуудлага өнөөдөр /2022.05.20/ 15:00 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу гал унтраах аврах анги шуурхай ажиллаж, тагтнаас эхэлсэн галыг бүрэн унтраажээ.
Оршин суугчдын хэлснээр, тухайн айл эзэнгүй байсан, тагт дээр хэн нэгний тамхины иш унаснаас гал гарсан гэж үзэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
1
1
3
637205
9 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс