“Ажилчны гүүр барьснаар Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөний автомашины түгжрэл буурна“

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан захирал Шинозаки Юсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Ажилчны гүүр барих, Саппоро, Баянбүрд уулзварыг олон түвшний уулзвар болгох төслүүдийн талаар хэлэлцэж, ЖАЙКА-гийн төлөөлөгчид Зам тээврийн төлөвлөлт, хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  хотын авто замыг нэмэгдүүлэх, автомашины түгжрэлийг бууруулах болон бусад олон чиглэлд төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллаж ирсэн ЖАЙКА-гийн төлөөлөгч нарт талархал илэрхийлэв.

ЖАЙКА-гийн Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан дарга Шинозаки Юсүкэ “Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан ЖАЙКА-гийн зүгээс олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа” хэмээгээд Ажилчны гүүр барих, Саппоро, Баянбүрдийн уулзварыг олон түвшний уулзвар болгох төслүүдийн талаар байр сууриа илэрхийлэв. Ажилчны гүүр барьснаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний автомашины түгжрэл буурах юм.

Талууд дээрх төслүүдээс гадна Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудал, шийдлүүдийн талаар хэлэлцэж, хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
637129
18 эможи

Зочин
2022-05-22 21:44
Буруу рультэй машинийг болиход бүх түгжрэл, агаарийн бохирдол, аваарь осол аяандаа алга болно
Bastar
2022-05-22 21:42
Япон энээ тэрээ гэж бснаас энэ соммент бичиж бгаа хүмүүсийн үнэтэй санал, зөвөлгөаг ажил болгоосой
Зочин
2022-05-20 13:25
Gerel dohiog bagasgaj yavgan hunii nuhen bolon guuren gartsiig ih hiih heregtei
Dyu900711990
2022-05-19 23:20
Явган хүний зам дугуйн замаа сайн шийдэж өгөөрэй гэж хүсэе
Зочин
2022-05-19 22:48
Зам нэмж барих тусам түгжирэл нэмэгдэнэ . Энэний оронд буруу рультэй машинаа хязгаарлах хэрэгтэй байна даа
zochin
2022-05-19 22:40
Хараал идсэн явган хүний зам, дугуйн зам барихаа мартчив. Мөнгиин идчив
keyboard_arrow_up