​НМХГ: Эмээлтэд байдаг үйлдвэр хятад шошготой нунтаг бодисыг махтай хольж байсан нь тогтоогдсон

2022 оны 5 сарын 17

Arslan.mn

Өнөөдөр буюу 2022.05.17-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Алтантуяа "Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт хяналт, шалгалт хийхгүй байгаа. Бид иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу ажиллаж байгаа. Мөн Засгийн газар, яам агентлагуудтай хамтарч ажиллаж байна. Тиймээс иргэд бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа бүтээгдэхүүний орц, найрлага, хадгалах хугацааг нягтлах шаардлагатай" гэв.

Энэ үеэр Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн асуудлаар зарим мэдээллийг өглөө. “Эм ди си пи” хэмээх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай эл компани олны анхаарлыг татаад байгаа юм.

Тэгвэл, энэ талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар "Манай байгууллагад “Эм ди си пи” ХХК-д холбогдох гомдол шуурхай дуудлагын утсаар ирсэн.

Хяналт шалгалтаар

  • эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
  • агуулахын бүртэлгүй 
  • БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан  нь тогтоогдсон.

Бид бодисноос болон ямааны махнаас дээш авсан. Мөн тэнд хэрэглэж байсан ундны ус болон бодисыг хэрэглэж байсан уснаас дээж авсан хамрагдуулсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Одоогоор байцаагч дээр хариу ирээгүй байна. Хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. Махыг Хятад руу гаргах гэж байсан  эсэхийг асуусан. Гэтэл дотооддоо борлуулж, түгээнэ гэж хэлээгүй. Ямартай ч хаяг шошгогүй бодис хэрэглэж байсан дээр нь Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээнэ. Өмнө нь Эмээлт орчим дахь махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар ариун цэвэр хангахгүй зэрэг олон зөрчил илэрч байсан." гэв.

Түүнчлэн "НМХГ бол тухайн компани хэний эзэмшилд байдгийг шалган тогтоох чиг үүрэггүй. Махыг БНХАУ руу экспортлох гэж байсан гэх мэдээлэл байгаа. Харин мэдүүлэг авахад тийм зүйл яриагүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637052
0 эможи

Зочин
2022-05-17 14:56
Битгий хуц. Хэзээ байхдаа шалгаад байдаг байсан юм бэ. Хянаж шалгах нь та нарын ажил биз дээ. Тэгээд зүгээр суугаад юу ч хийхгүй хоёр жил улсаас татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин авсан хэрэг үү
Зочин
2022-05-17 14:00
Мах импeксийн савласан бууз баншийг ийм махаар хийдэг үү Одоо авахгүй
Зочин
2022-05-17 12:42
Мэргэжлийн хяналтынхаан Монгол хүн юу идэж уувал хордохгүй эрүүл амьдрах вэ. Ажлаа үнэн сэтгэлээсээ хийгээчээ чадахгүй бол чаддагаар нь хийлгэ.
keyboard_arrow_up