НМХГ: Зөвшөөрлийн гэрчилгээтэй, ХНХЯ-ны захиалгаар барилга буулгаж байсан компанид ХАБ-ыг хангах зааварчилгаа өгсөн

2022 оны 5 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий компани барилга буулгаж, шинээр барихаар талбайг хашаалжээ. Гэвч хашаа нь нурснаар иргэдийн аюулгүй байдалд харшлах нөхцөл үүсээд байна.

Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх асуудалтай холбоотойгоор "2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн иргэний өргөдөл гомдлын дагуу тавдугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга буулгалтын ажил явагдаж байгаад хяналт шалгалт хийхэд Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр олгосон барилга буулгалтын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгатай барилга буулгалтын ажил гүйцэтгэж байсан компанид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай зааварчилгаа өгч ажилласан болно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637023
0 эможи

keyboard_arrow_up