ҮЙЛ ЯВДАЛ: БГД-т хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үйл ажиллагааг танилцуулах сургалт зөвлөгөөн болно

2022 оны 5 сарын 16

Arslan.mn

Тавдугаар сарын 16-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт Сүхбаатарын талбайд “Улаанбаатар кап 2022” сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ.

10.00 цагт "Шонхор тауэр"-ын гадна АН зориулалтын бус байр ашиглаж байгаа талаар иргэн Б.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийнэ. Утас 98121298.

11.00 цагт “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-т “Монголын инновацын 7 хоног”-ийн хэвлэлийн хурал болно.

11.00 цагт Баянгол дүүргийн Спорт хорооны хурлын танхимд тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Баянгол дүүргийн прокурор хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үйл ажиллагааг танилцуулах зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 91399149

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын чөлөөт покер спортын холбооны шигшээ багийн тамирчид Дэлхийн покерын аварга шалгаруулах тэмцээнд оролцох талаараа мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт иргэн Х.Бээжин цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

11.30 цагт “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт "Номын соёлт ертөнц"  ТББ-аас Үндэсний номын баярыг 31 дэхь удаагаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636972
0 эможи

keyboard_arrow_up