НМХГ: БГД-т ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт ЗӨВЛӨН ТУСЛАХ үйлчилгээ үзүүллээ

2022 оны 5 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн 9 дүүрэгт ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдэд арга зүйн зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Хуваарийн дагуу дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ил задгай хүнс болон ахуйн барааны худалдаа эрхлэгч 65 иргэдтэй уулзалт хийж, НМХГ-ын дэд дарга Б.Алтантуяа, ХАБХААХХ-ийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ, тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид оролцон ил задгай хүнсний бүтээгдэхүүн, жимс, ногоо, ахуйн барааны худалдаа эрхэлж буй иргэдэд орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, хог хаягдал, хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636840
1 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up