ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 7959 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1077 дуудлага бүртгэгджээ
2022 оны 5 сарын 02
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2022.04.25-2022.05.01 хүртэл нийт 7959 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ -826
- Цахилгаан засвар үйлчилгээ - 419
- Ус алдсан - 1077
- Халаалт - 477
- Хэрэглээний халуун усны - 477
- Хэрэглээний хүйтэн усны -74
- Ариутгах татуурга - 595
- Мэдээлэл өгсөн – 2980
- Харъяа бус -133
- Төлбөр тооцоо-138
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
636579
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс