Энэ жил хүүхдийн баярын арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ажлын хэсэг гарчээ

2022 оны 4 сарын 26

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн зургадугаар сарын 1-нд тохиодог. Монгол улсын хэмжээнд коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд энэ баярыг өргөн тэмдэглээгүй.

Энэ жил Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлыг хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Ажлын хэсэг зохион байгуулах арга хэмжээ, байршлыг тодорхойлж санал боловсруулан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт танилцуулахаар ажиллаж байгаа аж.

Мөн харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
636401
2 эможи

keyboard_arrow_up