Хотын төвийг Яармагтай холбосон 4 гүүр бүхий авто зам тавина
Замын сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх замын засвар шинэчлэлтийн ажил удахгүй эхэлнэ. Тендерт шалгарсан компаниуд ажлаа эхлэхэд бэлэн болоод буйг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан мэдээллээ. Энэ жил нийслэл хотод Гэсэрийн уулзвараас Тасганы овоотой холбогдсон зам болон хүнсний IV дэлгүүрийн хойд уулзвараас 32-ын тойрог хүртэлх зам болон усны гудамж, Содномын гудамж зэрэг 14 байршилд замын шинэчлэл хийхээр болжээ.
2022 оны төсвийн жилд нийслэл Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар авто замын 67 төсөл хэрэгжүүлэх аж. Тэдгээрийн 38 нь он дамжсан төсөл байгаа бол 29 нь шинээр хэрэгжих юм. Томоохон зарим замаас дурдвал, 22-ын товчооноос хойш Улаанбаатар-Дарханы замтай шууд холбосон 5 км зам, хотын төвийг Яармагтай холбосон дөрвөн гүүр бүхий авто зам барина. Шар хадыг Улиастайтай холбох төсөл мөн хэрэгжих талаар мэдээллээ.