ҮЙЛ ЯВДАЛ: “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ
Дөрөвдүгээр сарын 20-нд болох үйл явдлын тойм:
9.30 цагт ШУА-ийн төв байранд "Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977
9.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт АТГ-ын гадна иргэн н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг шалгуулахаар АТГ-т нотлох баримт хүлээлгэн өгнө. Утас: 90080559
11.00 цагт МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Төрийн үйлчилгээний 1-3 дугаар зэрэглэлийн цалинтай албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох байр сууриа танилцуулна. Утас: 95115380
12.00 цагт Төрийн ордоны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.
15.30 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн ХII удаагийн тэмцээний нээлт болно.
Төрийн ордонд
9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
12.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
13.00 цагт УИХ-ын даргын өрөөний дэргэдэх мэдээллийн цэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Э.Бат-Амгалан нар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.
14.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11.00 цагт Монголын мэргэжлийн циркчдийн холбооноос “Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уулзалт”-ын талаар мэдээлнэ.
11.30 цагт Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, эдийн засагч Я.Батсуурь нар “Байрны үнэ, ипотекийн зээлийн хүүг зохиомлоор өсгөж байгаа МИК-иас татгалзъя” сэдвээр мэдээлнэ.