ҮЙЛ ЯВДАЛ: Төв талбайд шаардлагын хариу нэхэх жагсаал болно
Дөрөвдүгээр сарын 19-нд болох үйл явдлын тойм:
10.00 цагт ГХЯ-нд “Улаанбаатарын тунхаглал: Олон талт хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих уулзалт” болно. Утас: 70071117, 88053343
10.00 цагт “Бишрэлт” зочид буудалд "Иргэний боловсролыг хөгжүүлэх нь" хүүхэд залуучуудын форум болно.
10.00 цагт Төв шууданд Цахим хөгжлийн багц хуулийн хүрээнд хэрэгжүүлж буй “Иргэнд мэдэгдэл хүргэх систем”-ийн хэвлэлийн хурал болно. Утас: 94999598
11.00 цагт “MCS Plaza”-д Дэлxийн банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланг танилцуулна. Утас: 7007-8200
11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Даяар монгол хөдөлгөөн"-өөс Монголд байгаа цагаач иргэд, үндэсний өв соёлын асуудлаар мэдээлнэ.
11.00 цагт Сүхбаатарын талбайд шаардлагын хариу нэхэх залуучуудын жагсаал болно.
Төрийн ордонд
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
16.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт Монголын залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
11.40 цагт дуучин Гантулгын Даваадалайгийн “Өөдрөг байгаарай” тоглолтын хэвлэлийн хурал болно.