ҮЙЛ ЯВДАЛ: Монголын ипотекийн корпорациас хэвлэлийн хурал хийнэ
Дөрөвдүгээр сарын 18-нд болох үйл явдлын тойм:
Тусгаар тогтнолын талбайд иргэн Б.Батдэлгэр Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг хуулийн хүрээнд ажлаа хийхийг шаардаж өлсгөлөн зарлана.
6.00 цагт “Тэнгис” кино театрт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Улаанбаатар синема” ХХК-ийн хамтран Гал унтраах дадлага зохион байгуулна. Утас: 88007354
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Бурханы шашны шинэ төвөөс 70 давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох талаар болон бурханы шашны уламжлал, зарим шинэчлэлийн талаар мэдээлнэ.
11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын ипотекийн корпорациас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.00 цагт ШШГЕГ-т УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, ШШГЕГ-ын үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцана.
Төрийн ордонд
10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
12.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол болно.