ҮЙЛ ЯВДАЛ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “АНЗААР” ухуулга, нөлөөлөл, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулна

2022 оны 4 сарын 06

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 6-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Новотел” зочид буудалд Монгол Улсад сонгуулийн төв байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойг угтсан “Ардчилсан сонгуулийн одоо ба ирээдүй” олон улсын онол, практикийн бага хурал танхим болон цахимаар эхэлнэ.

10.00 цагт ҮБХИС- д Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтсан эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт "Туушин" зочид буудалд “Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалт болно.

11.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланг танилцуулна.

12.00 цагт Улсын филармонийн байранд Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн 50 жил, Монгол Улсад симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 65 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн ойн хэвлэлийн хурал болно.

12.00 цагт Монгол бөхийн өргөөнд АН-аас Монголын жудо бөхийн холбоо, Монгол бөхийн холбооны хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

13.00 цагт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн хурлын танхимд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “АНЗААР” ухуулга, нөлөөлөл, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

16.00 цагт “Аурора” зочид буудалд "Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйжүүлэлт ба хууль эрх зүйн орчин" зөвлөгөөн болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас шүүгч нарын хариуцлагын талаар мэдээлнэ.

12.00 цагт Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Үнийн хөөрөгдөлтөөс хүүхдүүдээ аваръя” сэдвээр мэдээлнэ.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

10.00 цагт “Улаанбаатар” театр Туркийн Элчин сайдын яамтай хамтран “Турк үндэсний хөгжмийн мастерууд Монголд” тоглолтыг энэ сарын 8, 9-нд тус театрын тайзнаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

11.00 цагт Төмөр замын дээрмийн асуудлаар тээвэр ложистикийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хэвлэлийн бага хурал хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635782
0 эможи

keyboard_arrow_up