ОСНААУГ-аас ажилтнуудын дунд “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн“-ийг амжилттай зохион байгууллаа

2022 оны 4 сарын 05

Arslan.mn

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтнуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготой 2022 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд “Тэмүүжин” спорт зааланд зохион байгуулагдлаа.

Тэмцээнийг  Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр нээж баг тамирчиддаа амжилт хүслээ.

Arslan.mnМөн үеэр  системийн хэмжээнд улс болон нийслэлдээ спортын амжилт үзүүлсэн тамирчиддаа удирдлагуудын зүгээс хүндэтгэл үзүүллээ.

  • Засгийн газрын тохируулагч агентлаг биеийн тамир спортын улсын хорооны Монгол улсын Спортын мастер цол тэмдгээр “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-7”-ийн Хэсгийн инженер Мөнхбаатарын Золжаргал
  • Засгийн газрын тохируулагч агентлаг биеийн тамир спортын улсын хорооны Монгол улсын Спортын дэд мастер цол тэмдгээр Удирдах газрын Цалин хөлсний нягтлан бодогч Ганхуягийн Маргад
  • Засгийн газрын тохируулагч агентлаг биеийн тамир спортын улсын хорооны Монгол улсын Спортын дэд мастер цол тэмдгээр “Баруун түгээх төв”-ийн Ашиглалтын инженер Шагдарсүрэнгийн Оргил
  •  Засгийн газрын тохируулагч агентлаг биеийн тамир спортын улсын хорооны Монгол улсын Спортын дэд мастер цол тэмдгээр  Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Ус хангамжийн инженер Лувсансодовын Магыза нарын гаргасан амжилтыг үнэлж тус тус алдаршууллаа.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг, тамирчиддаа баяр хүргэе.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635747
0 эможи

зочин
2022-04-07 14:19
сагсан бөмбөг биш ур чадварын тэмцээн зохиодог болоосой.
ОСНААУГ
Ч.Мэндбаяр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up