ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт дуудлага 7174 мэдээлэл ирснээс ус алдсан 1092 дуудлага бүртгэгджээ
2022 оны 4 сарын 05
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2022.03.28-04.03 хүртэл нийт 7174 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ -728
- Цахилгаан засвар үйлчилгээ - 264
- Ус алдсан - 1092
- Халаалт - 256
- Хэрэглээний халуун усны - 353
- Хэрэглээний хүйтэн усны -83
- Ариутгах татуурга - 545
- Мэдээлэл өгсөн – 2663
- Харъяа бус -138
- Төлбөр тооцоо-264
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635746
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс