ХАБЭА-н сарын аяны нээлтийн арга хэмжээнд ОСНААУГ-ын салбар төвүүдийн мэргэжилтнүүд оролцлоо
Манай улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН /ХАБЭА/ сар болгон тэмдэглэдэг уламжлалттай. Энэ хүрээнд ХАБЭА-н сарын аяны нээлт МҮЭСТО-д болж байна.
Тус аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.
ХАБЭА-н сарын аяны нээлтэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МАОЭНХ-ны дарга Х.Ганбаатар, МХЕГ-ын Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс нар үг хэлж, улсын хэмжээнд ХАБЭА-н нөхцөл байдал , тулгамдаж буй асуудал ҮО, МШӨ-нөөс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний талаар онцлон тэмдэглэж байв.
Мөн тус арга хэмжээнд Орон сууц нийтийн аж ахуйн газрын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн хэлтэс” болон салбар төвүүдийн ХАБЭА-ын мэргэжилтнүүд оролцлоо.