НМХГ: 90 гаруй хайрцаг тахиа, загасны махны гарал үүсэл тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан байна

2022 оны 3 сарын 31

Arslan.mn

Хятадаас их хэмжээний муудсан тахианы мах оруулж ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, шуурхай шалгалт явуулж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цагаанхаднаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр, барилгын материал дунд тээвэрлэн оруулсаныг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Энэ талаар НМХГ-аас тодруулахад "Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн импортлогдсоныг илрүүллээ. Уг бүтээгдэхүүнүүд нь 2022 оны 3 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цагаан хаднаас барилгын материал дунд тээвэрлэгдэн ирсэн байна. Нийт 90 хайрцаг тээвэрлэгдсэн бөгөөд дээрх бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад буулгаж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ.

Иймд иргэд та бүхэн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгын зөрчилгүй, баталгаатай бүтээгдэхүүн худалдаж авахыг ЗӨВЛӨЖ байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635699
3 эможи

Ss
2022-03-31 11:37
Zuger l haycharai guijin
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up