ОСНААУГ: Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ хэлэлцлээ
2022 оны 3 сарын 31
Орон Сууц, Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар /ОСНААУГ/-ын Захиргаа хуулийн хэлтсээс харьяа газруудын хүний нөөц, дотоод ажил хариуцсан 19 салбарын мэргэжилтнүүдийг хамруулсан хурлыг амжилттай зохион байгууллаа.
Хурлаар ОСНААУГ-ы Захиргаа хуулийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл, ахлах мэргэжилтэн П.Ананд, хуулийн зөвлөх Д.Гансүх, мэдээллийн технологийн албаны дарга Д.Төгсөө нар 2021, 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүн, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, салбарын мэргэжилтнүүдийн санал санаачлалыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635695
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс