Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд БХТ-ийн Ц.Амарсанаа оролцож, мэдээлэл хийлээ
2022 оны 3 сарын 25
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотноо болж буй Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа болон төвийн мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
Зөвлөгөөнд Монгол улсын барилгын салбарын өнөөгийн байдал, цаашид БХБЯ-наас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төвийн захирал Ц.Амарсанаа мэдээлэл хийлээ.
Мөн барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуй, материал үйлдвэрлэл, хот төлөвлөлтийн чиглэлээр тулгарч буй асуудал, шийдэх арга замын талаар өргөн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635591
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс