ОСНААУГ: Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор дадлага сургуулиалт хийлээ
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн дуут дохио дуугардаг.
Тус тогтоолын дагуу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр буюу өчигдөр 16.00 цагт зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалтад Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон 19 салбар төвүүдийн ажилтнууд хамрагдлаа.
Энэ нь газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх сургуулилтын зааварчилгааг дагаж мөрдөх, өөрийгөө болон бусдыг хамгаалах, байгууллага хамт олонд зөв мэдээлэл өгч, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлын үйлчлэх хүрээг шалган турших ач холбогдолтой юм.