Б.Сэмжидмаа: Судалгаанаас харахад эмэгтэй хүн өдрийн 33 минутыг л өөртөө зарцуулж байна

2022 оны 3 сарын 07

Arslan.mn

"Нийгмийн ардчилал- Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ноос "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгааны тайланг танилцууллаа.

"Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" цогц судалгааг Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Залуу судлаачдыг дэмжих төрийн бус байгууллагатай хамтран хийжээ. 

Дэд ерөнхийлөгч Б.Сэмжидмаа "Судалгаанаас харахад эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, ээж аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг байхад эрчүүд эсрэгээрээ найз нөхөд, хамт олон, ангийн уулзалтад цагаа зарцуулдаг юм байна.

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд өдрийн 24 цагийн 139 минутыг гэр бүлдээ, 90 минутыг үр хүүхдэдээ зарцуулдаг бол өөртөө 33 минутыг л зарцуулдаг гэж хариулжээ. Бусад цагийг гэр бүл, үр хүүхэд, хань ижилдээ зориулдаг гэсэн үг. " гэв.

Эмэгтэйчүүдийн 32.8 хувь нь буюу ойролцоогоор гурван хүн тутмын нэг нь тодорхой хэмжээний хуримтлалтай, 67.2 хувь нь огт хуримтлалгүй талаар "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгаанд дурдсан байна. 

Тэгвэл хуримтлалтай эмэгтэйчүүдийн 61 хувь нь дөнгөж нэг сараас дотогш хугацаанд өөрийн санхүүгийн эрсдэлийг даах чадамжтай гэж хариулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635105
1 эможи

Tungalag
2022-03-07 15:58
Ene balai semjidmaa ooriigoo ehleed es zuitei bolgo namijn nohdoo gudmand gargachihaad odoo uuniig zailuulah tsag bolson bayngolchuudaa
keyboard_arrow_up