ҮЙЛ ЯВДАЛ: ХӨСҮТ-д вирусийн бүрэн геномын дараалал тодорхойлох тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно

2022 оны 3 сарын 03

Arslan.mn

Гуравдугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм

08:40 цагт: Төрийн ордонд “Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулган болно.

10:00 цагт: Австралийн Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ХӨСҮТ-д вирусийн бүрэн геномын дараалал тодорхойлох тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 99741854, 86885060

10:00 цагт: “Рояал” зочид буудалд нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Каритас Монгол” ТББ хамтран Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын ээлтэй орчин бүрдүүлэх оролцогч талуудын зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 91399149, 88725000

18:00 цагт: “Русский дом”-д “Гэм зэм” жүжгийг дахин тоглох талаар мэдээлнэ. Хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж өнгөрсөн оны 11 дүгээр сард Ф.М.Достоевскийн “Гэмт зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгээр нээлтээ хийсэн . Тэгвэл найруулагчаар нь СТА М.Батболд, жүжгийн зохиолчоор яруу найрагч, судлаач Я.Баяраа нар ажилласан тус жүжгийг энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр 19:00 цагт тоглохоор болжээ.

Өнөөдөр тохиож буй Сонсголоо хамгаалах олон улсын өдрөөр 29 дүгээр тусгай сургууль болон зарим дүүргийн эмнэлэг иргэдэд үйлчилж, үзлэг хийнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634995
0 эможи

keyboard_arrow_up