ҮЙЛ ЯВДАЛ: Хулгайн анг таслан зогсооход шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭЦА-нд хүлээлгэж өгнө
Гуравдугаар сарын 1-нд болох үйл явдлын тойм:
10:00 цагт: Хавдар судлалын Үндэсний төвд "Хавдрын эсрэг хөгжмөөр нэгдэцгээе" эмчлэхүйн өдөрлөг зохион байгуулна. Утас: 99063902
11:30 цагт Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн хурал болно. Утас: 323581, 91118608.
11:00 цагт Лондоны амьтан судлалын нийгэмлэгээс хулгайн анг таслан зогсооход шаардлагатай тоног төхөөрөмжийг Экологийн цагдаагийн алба (ЭЦА)-нд хүлээлгэж өгнө. Утас: 99030761
11:00 цагт АН-ын төв байранд (С.Зориг агсны хөшөөний ард) хэвлэлийн хурал болно. Утас: 99221368.
14.00 цагт Монголын Үндэсний музейд "Эх орончдын өдөрт” зориулсан үзэсгэлэн нээнэ.
14:00 цагт: ”Глоб интернэшнл төв”-өөс "Иргэний нийгмийн орон зай" цахим хэлэлцүүлэг зохион байгуулна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дэх иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэлт хүчин зүйлсийн талаар ярилцана. Утас: 88054340.
15:00 цагт ГХЯ-нд тус яамнаас Украин дахь иргэдийг татан авч буй талаар мэдээлнэ.