ҮЙЛ ЯВДАЛ: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн шалгалтын ажлын баг мэдээлэл өгнө
Хоёрдугаар сарын 23-нд болох үйл явдлын тойм:
10.00 цагт Төрийн ордонд Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлт болно.
10.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Завхан аймгийн МАН-ын дарга бөгөөд Засаг дарга Д.Түвшинжаргалын хууль бус үйлдлийн талаар иргэд мэдээлнэ.
10.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийнэ.
11.00 цагт Биеийн тамир, спортын улсын хороонд Монголын үндэсний спортын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
13.30 цагт БОАЖЯ-нд Хан-Уул дүүргийн ИТХ-ыын төлөөлөгч Б.Жагар тус яамны дарга нарын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ. Утас: 99191388