Баянгол дүүргийн ШИЛДЭГ 10 багш БНСУ-ын боловсролын инноваци, шилдэг туршлагаас суралцана

2022 оны 2 сарын 21

Arslan.mn

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар Боловсролын салбарыг дэмжих, Боловсролын жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зарлаад байсан юм.

2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагад ажилладаг нийт 200 гаруй багшаас “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд эсээ хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн эхний шатны шалгаруулалтыг хийсэн байна.

Arslan.mn

Өнгөрөгч Бямба гаригт нийт оролцогчдоос /2022-02-19/ хамгийн оновчтой илэрхийлэлтэй 80 багшийн эсээ бичлэгийг батламжлан, хоёрдугаар шатанд шалгарсан 20 багш илтгэлээ хэлэлцүүлж, шүүгчдийн баг шилдэг 10 багшийг сонгон шалгаруулж, Солонгос улсын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛАЛ-д /100% тэтгэлэг/ оролцох ЭРХИЙН БИЧИГ гардуулжээ.

1. Ерөнхий боловсролын 28-р сургууль-Ц.Одгэрэл
2. Ерөнхий боловсролын “Гурван тамир” сургууль-А.Хишигням
3. СӨБ-ын 141-р цэцэрлэг-Г.Отгонтуяа
4. Ерөнхий боловсролын 93-р сургууль-О.Сарантуяа
5. Ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургууль-О.Мөнхзаяа
6. Ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургууль-Ч.Мягмардаш
7. Ерөнхий боловсролын 113-р сургууль-А.Дэлгэрмаа
8. Ерөнхий боловсролын 20-р сургууль Б.Цагаанцэцэг
9. СӨБ-ын 40-р сургууль-Э.Ичинхорлоо
10. СӨБ-ын 77-р цэцэрлэг-Б.Үнэнжаргал нар тус тус шалгарчээ.

uploaded picture

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634689
0 эможи

БГД-ийн ИТХ
Б.Сэмжидмаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up