“Богд ууланд барилга барихад өндрийн хязгаар заахаа больсон“
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно" гэж заасан байдаг.
Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Нүхтийн ам, Жаргалантын ам, Тайны ам, Түргэний ам, Ташгайн аманд аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгож, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ. Гэвч аялал жуулчлалын чиглэлийн бус хаус хороолол барьж худалддаг болон хамгаалалтын бүсийг өөрчилдөг зөрчлүүд гарсаар байгааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжав хэлсэн.
Ташрамд мэдээлэхэд тусгай хамгаалалттай газар нутагт:
1. Дархан цаазат газар,
2. Байгалийн цогцолборт газар
3. Байгалийн нөөц газар,
4. Дурсгалт газрыг хамааруулдаг.
Мөн тусгай хамгаалалттай газар нутагт иргэд, хуулийн этгээдэд зөвхөн ашиглуулах зөвшөөрлийг Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас олгодог. Тусгай хамгаалалттай газар нутаг газар ашиглуулах гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд нэг удаад сунгах хугацаа мөн 5 жилээс илүүгүй байна.