Маргаашнаас цэцэрлэгийн БАГА БҮЛГИЙН бүртгэл эхэлнэ
2022 оны 2 сарын 17
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл маргааш буюу хоёрдугаар сарын 18-нд эхэлнэ.
Бүртгэлтэй холбоотой мэдээллүүд:
- 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ.
- Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр зохион байгуулна.
- Эхлэх хугацаа: 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг
- Дуусах хугацаа: 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17:59 цаг
- Цахим элсэлтийн үйл ажиллагааг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно.
- Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.
- Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг elselt@edu.mn и-мэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









634608
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс