“Омикрон хувилбар хүүхдэд илүү аюултай“ гэв
2022 оны 1 сарын 19
Коронавирусийн Омикрон хувилбарыг дельтай хувилбартай харьцуулахад хүүхдүүдэд илүү аюултай гэнэ. Энэ талаар Оросын вирус судлаач Евгений Тимаков анхааруулсныг "Дождь" суваг дамжуулжээ.
"Омикрон хувилбар хүүхдүүдэд илүү аюултай, тэр дундаа 12-оос дээш насныхан болон гурав хүртэлх насны хүүхдүүдэд аюултай байна. Коронавирусийн өмнөх хувилбарууд хүүхдүүдэд тийм ч хүчтэй нөлөөлж байгаагүй, харин одоо омикрон халдвар хүүхдүүдэд их халдварлаж байна" хэмээн вирус судлаач өгүүлсэн байна.
Түүнчлэн 70-аас дээш насныхны хувьд омикрон хувилбарын халдварын улмаас өвчин хүндрэх, нас барах эрсдэл өмнөх хувилбаруудтай адил байгаа гэдгийг онцолсон байна. Вирус судлаачийн өгүүлснээр вакцин тариулаагүй хүмүүст омикрон илүү аюултай гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
1
1
3
4
2
6
633916
22 эможи
Зочин
2022-01-22 14:45
4 өөс 11 насныхан гайгүй байгаа гэж ойлгохуу Хэзээдээ судлачихав Саяхан 0 оос 12 насны хүүхдүүд их өвдөөд хүндэрэх эрсдэл байна гээд байсан дааЯагаад 12 оос дээш нь аюултай болчихов доо Ядаж нэг үнэнийг хэлээч Одоо энэ өвдөж байгаа хүүхдүүдээ харуулаач Үүнд 0 -5 насны хэд байна -5 аас 11 насны хэд бна 11 ээс дээш настай хэд гээд гаргаж чадна биз дээ Тэгээд хэдэн насныхан илүү хатгаа болж хүндэрч бна Гээд ил тод хэлээч
Zochin
2022-01-21 12:41
0-3 bolon 12 deesh gj bicheech ydaj
Zochin
2022-01-19 21:40
12-s deesh nasnii 3 hurtelh nasnii huuhduud gedgiig yu gej oilgoh ve.
Зочин
2022-01-19 17:20
vaktsinaa shahah geed unuu ugluu medeegeer darhlaa sultai humuus 4 tungaa hiilgerei gej gadaadiin sudlaachid uzej mnl-d sudalsan yum bhgui end tendehiin baahan medee dutuu dulimag orchuulaad tolgoi daraalj hiilge geed oilguulah yum
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс