Нэгдүгээр хороолол орчмоор агаар маш их бохирдолтой байна

2022 оны 1 сарын 18

Агаарын чанарын индексээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдрийн 08:40 цагийн байдлаар Монгол газар /432/,  Нэгдүгээр хороолол /443/ орчимд агаар маш их бохирдолтой байна.

Агаарын чанарын албанаас нийт 15 байршилд АЧИ-г хэмждэг бөгөөд:

  • Мишээл экспо орчимд агаар цэвэр /116/ бага бохирдолтой
  • МҮОНРТ /382/ их бохирдолтой
  • Амгалан /246/ бохирдолтой
  • Баруун дөрвөн зам /221/ бохирдолтой
  • Бөхийн өргөө /179/ бага бохирдолтой
  • 100 айл /176/ бага бохирдолтой
  • Ургах наран /171/ бага бохирдолтой
  • Монгол газар /432/ маш их бохирдолтой
  • 1-р хороолол /443/ маш их бохирдолтой
  • Дамбадаржаа /243/ бохирдолтой
  • Таван буудал /153/ бага бохирдолтой
  • Хайлааст /225/ бохирдолтой
  • Баянхошуу /222/ бохирдолтой
  • Толгойт /165/ бага бохирдолтой
  • Богд хааны ордон музейн орчимд /135/ агаар бага бохирдолтой гэсэн үзүүлэлттэй байгааг agaar.mn мэдээлжээ.

АЧИ 301-400 буюу их бохирдолтой үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.

АЧИ 101-200 буюу бага бохирдолтой үед зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633850
0 эможи

keyboard_arrow_up