Согтуурсан эмэгтэйчүүд 12 давхар байшингийн дээврээс унахыг завджээ

2022 оны 1 сарын 04

Arslan.mn

Согтуурсан үедээ өндрөөс унахыг завдсан эмэгтэйчүүдийг Онцгой байдлын албаныхан эсэнмэнд буулгажээ.

Тодруулбал: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны 89 дүгээр байрны 12 давхар орон сууцны барилгын дээврээс согтууруулах ундаа хэрэглэсэн 2 хүн унах гээд байна гэсэн өчигдөр дуудлагыг 20:16 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 56 настэй эмэгтэй М, 54 настай эмэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дээврээс унах гэж байсныг эсэн мэнд буулгаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
633652
2 эможи

Зочин
2022-01-04 15:09
Энэ согтуурсан үхэхээрээ айлгасан нөхдийг тэр чигээр нь үхүүлээч, төрийн албан хаагчдад төвөг удаж, татвар төлөгчдийн мөнгө үрэн үрэн согтуу гарууд эрхлүүлэх юм. эхний хэдийг аврахгүй үхүүлэхэд дараачийн нөхөдүүд аминдаа хайртай үхэх гэж жүжиглэхээ болино ш дээ.
keyboard_arrow_up