100 айл орчимд агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 22 ДАХИН ИХ БАЙНА
Улаанбаатар хотын дөрвөн байршил буюу 100 айл, Баянхошуу, I хороолол, Хайлаастад 09:30 цагийн байдлаар агаарын бохирдол МАХ ИХ хэмжээнд хүрээд байна.
100 айл орчимд бохирдол хамгийн их буюу 1123 байгаа нь хэвийн хэмжээнээс 22 дахин их үзүүлэлт юм.
Агаарын бохирдол өмнөх жилээс эрс нэмэгдэж, дотор орчинд угаар үнэртэх, гадуур явахад ихээр ханиалгах болсон талаар иргэд ярьж буй. Харин албаныхны зүгээс сайжруулсан шахмал түлш стандартын шаардлага хангаж байгаа, түүхий нүүрс, хаягдал дугуй шатааж буйтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалтаа чангатгасан хэмээн мэдээлсэн.
Өмнөх оны мөн үеийн бохирдлын хэмжээг энэ онтой /12 сарын 20-26-ны өдөр/ харьцуулж харвал хүхэрлэг хий буурсан харин азотын давхар исэл, РМ 10, РМ 2.5 тоосонцрын хэмжээ өссөн байна.