БГДИТХ : Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 96 ХУВЬТАЙ ГАРЧЭЭ
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр /2021-12-27/ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, 2021 оны сүүлийн хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, төлөвлөгөөний биелэлтээ хэлэлцлээ.
Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1-р хэлтэс, Дүүргийн прокурорын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс болон Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтсүүд тус тус тайлангаа тавьж, 2022 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын санал, санхүүгийн судалгааг танилцуулсан юм.
Баянгол дүүргийн хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд 2021 онд 9 бүлэг, 70 гаруй ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс, оны эцэст 96,4 хувийн гүйцэтгэлтэй хангалттай сайн ажилласныг өнөөдрийн тайлангаар хэлэлцэн дүгнэжээ.
Эх сурвалж: БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдйин Хурал
|