НМХГ: 2021 тайлангийн хурлаа хийж, ажил мэргэжлээрээ МАНЛАЙЛСАН албан хаагчдаа тодрууллаа
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа өнөөдөр зохион байгуулж, үр бүтээлтэй манлайлан ажилласан алба, хэлтсүүд болон шилдэг алба хаагчдаа тодрууллаа.
Арга хэмжээнд МХЕГ-ын Тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр, Дэд дарга Д.Энхсайхан,Хөдөлмөр нийгэм хамгааллын хяналтын газрын дарга Ч.Энхбат, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун болон бусад албаны удирдлагууд, 500 гаруй албан хаагчид оролцлоо.
"Барилгын ослоор жилдээ 72-80 хүн нас бардаг байсныг нэг оронтой тоонд шилжүүлж, барилгын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллалаа"
Энэ үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2021 оны жилийн эцсийн тайлангаа өнөөдөр тавьж байна. Хүний амь нас, эрүүл мэндийн баталгааг хангаж чадсан бол энэ бидний ажлын амжилтын үр дүн гэж бодож байна. Өнөөдөр Улаанбаатар хотыг утаагүй болгохын тулд мэргэжлийн хяналтын байгууллага Таван Толгой түлш дээр хяналт шалгалт хийж ажиллаж байна. Мөн энэ ажлын хүрээнд услын 173 хороонд 173 байцаагч томилогдоно ажиллаж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын 400 гаруй эмнэлгийн байгууллага, ковидын эмчилгээ хийж байгаа 23 эмнэлэгт чанарын хяналт шалгалт хийсэн. Өрхийн 41 эмнэлэгт мөн хяналт шалгалт хийсэн тавьсан зорилгодоо хүрч ажилласан.
Өнөөдрийн тайлангийн хурлын үеэр мэргэжлийн хяналтын нийт 524 байцаагчаас ажил, мэргэжлээрээ магнайлсан 120 байцаагч шагнууллаа.
Миний хувьд энэ ажлаа аваад 8 жил болсон бөгөөд энэ хугацаанд НМХГ гарсан өөрчлөлтөөс товчхон дурдвал, улсын байцаагч нарын ажиллах орчинг сайжруулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, байгууллагын хөрөнгө оруулалт болон сахилга батыг сайжруулах тал дээр гол анхаарал хандуулан ажилласан. Үүний үр дүнд манай хамт олон салбартаа 4 удаа тэргүүний байгууллагаар шалгарсан. 2014 оноос хойш барилгын осол жилдээ 72-80 хүн нас бардаг байсан энэ тоо нэг оронтой тоонд шилжиж, барилгын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаж чадаж байна." гэв.
"2022 онд аж ахуйн нэгжүүдэд хийх хяналт шалгалтыг багасгаж, дэмжиж ажиллах тал дээр гол анхааран ажиллана"
НМХГ-ын Хүнс аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн хүнсний чанар стандартын улсын ахлах байцаагч Б.Хонгор: Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын тэргүүний ажилтан болсондоо баяртай байна. Хамт олондоо баярлалаа.
2021 онд НМХГ-ын Хөдөө аж ахуйн хэлтэс ковид-19 цар тахал дэлхий нийтэд тархаад байгаатай холбоотой худалдаа үйлчилгээний бүх байгууллагад халдвар хамгааллын дэглэмээ сахиулах тал дээр хяналтуудыг тавьж ажилласан. Мөн нийслэлийн хүнсний аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх тал дээр тогтмол хяналт тавин ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс 2022 онд аж ахуйн нэгжүүдэд хийх хяналт шалгалтыг багасгаж, дэмжиж ажиллах тал дээр гол анхааран ажиллана. Хянаж торгох гэхээс илүү аж ахуйн нэгжүүдэд эрсдэл аюулгүй байдлыг хангаж ажиллах, сургалт зохион байгуулж хамтарч ажиллах тал руу илүү их чиглэж ажиллах төлөвлөгөөтэй байгаа." гэв.
БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ХЭЛТЭС, ДҮҮРГЭЭР:
- Эрүүл мэндийн хяналтын хэлтэс
- Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс
“БАЙГУУЛЛАГЫН АВАРГА” АЛБАН ХААГЧДААР:
- Дорждэрэм Цэнд-Аюуш ЭМХХ Хэлтсийн дарга
- Цэрэндагва Идэрбат БГД дэх МХХ Хэлтсийн дарга
- Далантай Сонин-Эрдэнэ БОГУУХХ Байгаль орчны хяналтын улсын байцаагч
- Болд Хонгор ХАБХААХХ Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч
- Сандаг Төмөрбат АЧХХ Байгаль орчны хяналтын улсын байцаагч
- Галсан Отгонсүрэн ДБХХ Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч
- Байгуулай Баянхутаг ХУД дэх МХХ Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч
- Халзан Алтанчимэг НД дэх МХХ Чанарын менежер
- Сурнай-Эрэг Отгонбилэг ХЭЗХ Эрх зүйн мэргэжилтэн
- Түнжинсүрэн Самбуу СААХ Нярав
“ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” АЛБАН ХААГЧДААР:
- Ядамсүрэн Дамдинрагчаа ДХШМХ Хэлтсийн дарга
- Рэнцэншарав Тэмүүжин ЗХНХ Мэдээлэл технологийн инженер
- Сүхээ Отгонжаргал ЭМХХ Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч
- Ядмаа Номинцэцэг БСХХ Боловсролын хяналтын улсын байцаагч
- Лувсандаш Долгормаа ЭИХХЦХХ Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч
- Бямбаа Гантогтох АЧХХ Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Эргүүл хяналтын ажилтан/
- Пүрэвжав Чойсүрэн ХНХХХ Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч
- Болд Сайнбаяр БЗД дэх МХХ Байгаль орчны хяналтын улсын байцаагч
- Гомбо Амарсайхан Төв лаборатори Лаборант
- Туваан Энхбат СААХ Жолооч
“ЧИГЛЭЛИЙН АВАРГА”-ААР АЛБАН ХААГЧДААР:
- Цэрэндорж Нэргүй ДХШМХ Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч
- Баатар Туул ЗХНХ Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
- Батбаяр Номин ОНХХ Сургалт хариуцсан мэргэжилтэн
- Бадам Мөнхбат ХНХХХ Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч
- Очирпүрэв Алтантуяа ХНХХХ Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч
- Баттулга Мөнхдэлгэр ХАБХААХХ Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч
- Батсуурь Энхбат БОГУУХХ Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч
- Сугирдорж Батцэцэг ЦБЦАБХХ Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч
- Доржготов Дэлгэрбаяр ЭМХХ Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч
- Дашням Түвшинбаяр ЭМХХ Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч
- Дашдэндэв Соёлмаа ХУД дэх МХХ Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч
- Шагдарсүрэн Батбаатар СХД дэх МХХ Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч
- Ганболд Хэрлэн СХД дэх МХХ Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч
- Эрдэнэчимэг Оюунтуяа СХД дэх МХХ Боловсролын хяналтын улсын байцаагч
- Лувсандорж Алтанцэцэг СБД дэх МХХ Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч
- Хорлоо Гэрэлчимэг СБД дэх МХХ Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч
- Бадиа Болормаа БГД дэх МХХ Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч