Улаанбаатарт агаарын бохирдол нэмэгдэж байгааг Нийслэлийн онцгой комисс хүлээн зөвшөөрчээ

2021 оны 12 сарын 13

2021 оны 11 сарын 01-ний өдрийн архивын зураг

Нийслэлийн онцгой комисс хуралдаж, нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцсэн байна.

Хурлыг НОК-ын дарга Д.Сумъяабазар даргалж, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва, төвийн зургаан дүүргийн Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.  

НОК-ын дарга Д.Сумъяабазар хурлын үеэр холбогдох байгууллагуудад агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулахыг үүрэг болгов.

Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц, хүрэлцээ хангамж, борлуулалтын цэгийн тоо хүртээмжид онцгой анхаарч, иргэдийг хүйтний улиралд түлшээр тасралтгүй хангах, дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэдэд таниулж, дүүргийн хүн амын зорилтод бүлгийн нэмэлт тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зэрэг үүрэг чиглэл өглөө.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633317
1 эможи

njuty
2021-12-14 16:50
НОК агаарын бохирдол нэмэгдээгүй гж худал хэлээд байсан юмуу тэгвэл тэр тухай нь бичээч гарчиг агуулга 2 нь зөрчилдөөд бна уу үгүй юу хаашаа юм бэ админ гуай минь дээ
Энхээ
2021-12-13 19:08
Утаагүй түлшний найрлагыг эдийн засгийн тагнуул , хяналтын байгууллагууд дахин сайн судалж шинжилж үзэх хэрэгтэй , Бизнec эрхлэгчид өөрийн ашгаа бодоод ард иргэдийн амь нас эрүүл мэндийг бодохгүй шүү
keyboard_arrow_up