ОСНААУГ: 24 мянга орчим цаасан суурьтай баримтыг хадгалж, лавлагаа мэдээлэлд ашиглуулан ажиллаж байна

2021 оны 12 сарын 10

Arslan.mn

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-ын архив нь Нийслэлийн архивын газар харьяалагддаг удирдах газар болон 19 салбар төв дээр бие даасан сан хөмрөгтэй юм. Байгууллагын хэмжээнд 1963 оноос 2020 оны захирамжлалын 40 мянга орчим цахим баримт, 1981- 2020 оны 24 мянга орчим цаасан суурьтай баримтыг хадгалж хамгаалж, лавлагаа мэдээлэлд ашиглуулан ажиллаж байна.

Мөн архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх төрөөс баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг салбарын хэмжээнд зохион байгуулж, орон сууц нийтийн аж ахуйн бүхий л түүхэн баримт, эх сурвалжуудыг хадгалах хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлийг анхааран ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633289
2 эможи

ОСНААУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up