ҮЙЛ ЯВДАЛ: Авилгын эсрэг үндэсний чуулган болно
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм:
МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК
08:30 цагт: Оюуны өмчийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний паркаас зохион байгуулж буй Гарааны компаниуд, энтрепренеруудад зориулсан оюуны өмчийн интерактив сургалт өнөөдөр болон маргааш болно.
09:00 цагт: Авилгын эсрэг үндэсний чуулган-2021 болно.
“ЧИНГИС ХААН” МУЗЕЙ
10:00 цагт: “Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91111981, 99026081, 99905352, 11-324788
НҮБ-ЫН БАЙР
12:00 цагт: Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч Рийм Алсалем Монгол Улсад охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ. Тэрбээр дүн шинжилгээнийхээ урьдчилсан дүгнэлтээ танилцуулж хэвлэлийн хурал хийнэ.
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
14:40 цагт: “Барилгын салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс сэргийлэх нь” хэлэлцүүлэг болно. Утас: 99998253