Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар ЗОГСООХ ШИЙДВЭР гарлаа
Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө.Тэрээр “Дөрвөн сайдын хамтарсан тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарлаа. Сургуулийн амралт эхэлсэн үед цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц 70 орчим хувь буурдаг.
Гэхдээ хүүхдийн болон мэргэжлийн байгууллагуудын судалгаа болон эцэг, эхчүүдийн саналд үндэслэн зайлшгүй цэцэрлэгт хамрагдах шаардлагатай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ цэцэрлэгийн захиргаанд өгөх хэрэгтэй. Ингэснээр тусгай анги хичээллэнэ. Төр, хувийнх гэж ялгахгүйгээр дээрх шийдвэр үйлчилнэ. Цэцэрлэгийн багш нар үндсэн цагаар ажиллана. Тиймээс цалинг нь хэвийн олгоно. 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах тухайд эрсдэлийн үнэлгээ хийж үзсэн. Одоогоор тэдгээр насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж алга. Хоёрдугаар сарын 1-наас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах тухай асуудал яригдаж эхэлнэ. Амарч байгаа үед ямар нэг цахим сургалт явуулахгүй" гэсэн юм.