ҮЙЛ ЯВДАЛ: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн нээлт болно
Арваннэгдүгээр сарын 23-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт "Туушин" зочид буудалд "Монголын тогтвортой санхүүгийн форум"-ын "Текстилийн өртгийн сүлжээний тогтвортой санхүүжилт" салбар хэлэлцүүлэг болно. Утас: 88684470
10.00 цагт "Степпа Арена" мөсөн өргөөнд “Базальт цом” өсвөрийн улсын аваргын тэмцээний тоглолтууд эхэлнэ.
12.30 цагт МУИС-ийн Номын санд тус сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс суралцагчдад зориулсан карьер хөгжлийн сургалт зохион байгуулна. Утас: 99002019
15.00 цагт Хүний эрхийн форумаас "Төрийн ил тод хариуцлагатай байдал Монголд" хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулна.
16.30 цагт Барилгын политехник коллежид “Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлж, хэмнэлтийг бий болгох нь” төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн нээлт болно. Утас: 99010107
Төрийн ордонд
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.