СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орсны улмаас 8 автомашин хоорондоо мөргөлджээ
2021 оны 11 сарын 19
Цас их хэмжээгээр орсны улмаас Хүчит шонхор захын орчимд найман автомашин хоорондоо мөргөлдсөн зам тээврийн осол өнөөдөр /2021.11.19/ гарчээ.
Ослын газар цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг хийж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй аж.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр зам тээврийн 86 осол бүртгэгдсэн байна. Ослын дийлэнх шалтгаан нь жолооч нар зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгааг цагдаагийн алба хаагчид анхааруулав.
Жолооч та бүхэн халтиргаа гулгаанаас үүдэх аюул ослоос болгоомжлон, тээврийн хэрэгслийн эгнээ зайгаа зөв тохируулан зорчиж, явган зорчигчоо хүндэтгэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632850
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс