Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ

2021 оны 11 сарын 18

Arslan.mn

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ.

Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь буулгаж, оронд нь УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Гантөмөрийг "Камертон" хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан асуудлаар албан тушаалаас нь чөлөөлсөн бололтой.

Харин Д.Ганболдын  Авилгатай тэмцэх газарт мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг үзвэл 2016 онд түүний орлого 107.3 сая төгрөг байсан бол 2019 онд 26.5 сая болсон. Мөн гэр бүлийн орлого нь 2016 онд 30 сая төгрөг байсан бол 2019 онд 28 сая болж буурсан байна.

Тэрбээр 2.2 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
632791
2 эможи

keyboard_arrow_up