Гол мөрний мөсний зузаан 1-17 см байна
2021 оны 11 сарын 11
Мэргэжлийн байгууллагаас авсан мэдээгээр Ховд аймагт гол, нуурын мөс аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна.
Энэ оны 11 дүгээр сарын 11‑ний өдрийн байдлаар "Долоон нуур"-ын голын мөсний зузаан 15 см, "Дунд цэнхэр" голын мөсний зузаан 7 см, "Хар ус нуур"-ын мөсний зузаан 17 см байна.
Харин Буянт, Ховд, Булган, Чоно-Харайх, Төгрөгийн голын мөс зах хэсгээрээ дунд зэргийн зайртай болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
632617
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс