ҮЙЛ ЯВДАЛ: “КОВИД-19-ийн үеийн Монгол Улс“ форум болно

2021 оны 11 сарын 11

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 11-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвд “Ойн салбарын үндэсний чуулган”-ы “Агро-Ойн аж ахуйг хөгжүүлэх нь” салбар хуралдаан болно.

9.00 цагт Соёл урлагийн газарт "Уул ус тахих Монгол ёс, зан үйлийг сэргээн тэтгэх замаар Тогтвортой хөгжид дэмжлэг үзүүлэх нь” ЮНЕСКО-гийн төсөл болон “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” аяны хаалтын ёслол болно.

9.00 цагт “Новотел” зочид буудалд "КОВИД-19-ийн үеийн Монгол Улс" форум болно.

9.30 цагт МҮХАҮТ-д Үндэсний чанарын чуулган болно.

10.00 цагт УДЭТ-ын 100 жилийн ойн хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.

11.00 цагт УИД-ын МАЖЕСТИК номын дэлгүүрт Б.Сувдын "ЦАР ТАХЛЫН ТЭМДЭГЛЭЛ Бидний туулсан бодит түүх" номын нээлт болно.

11.30 цагт УДЭТ-т “Эрдмийн театрын элэгдэшгүй түүх”, “Алтан тайзны эзэд II” номын нээлт, тус театрын 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

14.00 цагт Хүний эрхийн форумаас “Эрхээ шаардъя” хэвлэлийн хурлыг цахимаар зохион байгуулна.

Төрийн ордонд 

10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11.00, 14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол болно.

"Монгол Ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт Нутгийн шийдэл ТББ-аас  Нийслэлийн засаг даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж буй асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн хууль бус үйлдлийн талаар тус газрын албан хаагч нар мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
632602
1 эможи

keyboard_arrow_up