ҮЙЛ ЯВДАЛ: “Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн байдал ба суурьшлын бүс“ хэлэлцүүлэг болно
Арваннэгдүгээр сарын 10-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвд "Ойн үндэсний чуулган"-ы "Цөлжилт, газрын доройтол" салбар хурал болно. Утас: 94044104
9.00 цагт Соёл урлагийн их сургуульд Соёлын төвийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх сургалт болно.
10.00 цагт МҮХАҮТ-д "Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн байдал ба суурьшлын бүс" хэлэлцүүлэг болно.
11.00 цагт Монголын театрын музейд Улсын драмын эрдмийн театрын 90 жил, Монголын театрын музейн 30 жилийн ойд зориулсан “Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэнгийн нээлт болно.
11.40 цагт Улсын дээд шүүхэд АН-ын Онц их хурлаар тус намын даргыг батламжилсан тогтоолыг хүлээлгэн өгнө. Утас: 89004151
Монголын Үндэсний музейд
8.00 цагт “Шинжлэх ухаан дахь музейн оролцоо” эрдэм шинжилгээний хурал болно.
14.00 цагт “Музейн бүтээлийн ундарга” номын нээлт болно.
Төрийн ордонд
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.
16.00 цагт “Их засаг” танхимд Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо хуралдана.