ҮЙЛ ЯВДАЛ: “Соёлын өв ба бүтээлч үйлдвэрлэл: Баялгийн зохистой удирдлага” хэлэлцүүлэг болно
Арваннэгдүгээр сарын 9-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд "Ойн салбарын үндэсний чуулган"-ы "ОЙЖУУЛАЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ" салбар хуралдаан болно.
11.00 цагт Дүрслэх урлагийн музейд "Хорин нэгэн Дара эхийн чуулган" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 90090797
11.00 цагт Үндэсний номын санд "Эдийн засгийн толь бичиг" номын нээлт болно.
11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ-аас шүүгч мөрдөгч нарыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдээлнэ.
14.00 цагт Зайсангийн автобусны эцсийн зогсоолын зүүн талд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99191388
Соёлын өвийн үндэсний төвд
9.00 цагт “Соёлын өв ба бүтээлч үйлдвэрлэл: Баялгийн зохистой удирдлага” хэлэлцүүлэг болно. Утас: 90090797
15.00 цагт "Дэл уулын чулуун судар" үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд
9.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимдТөрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.