ҮЙЛ ЯВДАЛ: Эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай татан авах асуудлыг хэлэлцэнэ
Арваннэгдүгээр сарын 4-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт ГХЯ-нд ЭМЯ, ЗТХЯ, БХБЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, УБТЗ-ын удирдлагууд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах талаар хуралдана.
9.00 цагт ШУТИС-ийн Номын санд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУТИС, Хүмүүнлэгийн сургууль хамтран “Монголын түүх, соёлын аялал жуулчлал: Өнөөгийн байдал, хөгжлийн боломж” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10.00 цагт "Новотел" зочид буудалд нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засах, хамгаалах “Бүтээлч хот-Улаанбаатар” уулзалт болно.
11.00 цагт "Шонхор" цамхагт АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.00 цагт "Интерном" номын дэлгүүрийн төв салбарт "Орфей" театр, "Монсудар" хэвлэлийн газартай хамтран Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” роман болон "Гэм зэм" жүжгийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Утас: 96696674
14.00 цагт ГХЯ-нд барилгын салбарт үүсээд байгаа нөхцөл байдал болон нэн яаралтай бараа бүтээгдэхүүнийг татан авах хурал болно.
14.00 цагт "Туушин" зочид буудалд “Боловсролын төсөв, санхүүжилтэд үзүүлэх Монгол Улсын нийт өрийн нөлөө” судалгааны нээлт болно. Утас: 88053903
14.00 цагт "Новотел" зочид буудалд Соёлын яам, ГХЯ-наас “Соёлын үйлдвэрлэл ба гадаад хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.