ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум болно
Арваннэгдүгээр сарын 3-нд болох үйл явдлын тойм:
10.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14.00 цагт Улаанбаатар дахь "Русский Дом"-д Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ОХУ-ын Хамтын ажиллагааны “Россотрудничества” агентлагтай хамтран зохион байгуулж буй Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум болно. Утас: 90106600, 94111727
15.00 цагт "Минж" төвд Ардын бий биелгээг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан "Наарийч бийлийч" өвлөн уламжлагчдын цахим наадмын шагнал гардуулах ёслол болно. Утас: 99166904
Төрийн ордонд
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
17.00 цагт "Их Эзэн Чингис хаан" танхимд УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.