ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе ба хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал болно

2021 оны 11 сарын 02

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 2-нд болох үйл явдлын тойм:

Гадаад харилцааны яам

9.30 цагт Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе ба хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал болно.

10.20 цагт ГХЯ, Үндэсний төв архивааас зохион байгуулж буй “Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе (1911-2021 он)” архивын баримт, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

11.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдана.

12.00 цагт  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хүний эрхийн дэд хороо хуралдана.

14.00 цагт “Их засаг” танхимд Тусгай хяналтын дэд хороо хуралдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632366
0 эможи

keyboard_arrow_up