Өнөөдрөөс эхлэн соёл, урлаг, спортын үйл ажиллагааг НЭЭЛЭЭ
2021 оны 11 сарын 01
Арваннэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн урлаг соёл, спортын арга хэмжээг нээхээр болсон талаар Засгийн газраас мэдээлсэн. Ингэхдээ танхимын үзэгчдийн дүүргэлт 50 хувьтай байх ёстой юм.
Тодруулбал, Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан юм. Мөн үеэр гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон юм.
Түүнчлэн ААН-үүдтэй хийх хариуцлагын гэрээг шинэчилж, дөрвөн төрлийн буюу улаан, улбар шар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчлэхээр болсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632311
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс